Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудсанд тавтай морил. Албан ёсны цахим хуудсанд тавтай морил.

САНТ СУМЫН ТАНИЛЦУУЛГА

2023-05-23

САНТ СУМЫН ИВЭН БАГ

1992-09-14-ний өдөр байгуулагджээ.Ивэн багийн иргэдийн анхдугаар хурлаар ИНХ-ын даргаар О.Хайдав, багийн Засаг даргаар Л.Василь сонгогджээ.

Ивэн баг 76288 га газар нутагтай, 12186 га ойтой. Ивэн багийн нутаг нь сумын төвөөс баруун урагшаа сунаж тогтсон байршилтай.

Ивэн багийн нутагт Хүннүгийн үеийн бичиг, сүг зураг бүхий “Бичигт хошуу”, Бурхант хад, Монголын 2-р Богдыг ширээнд залсан Саадаг толгой зэрэг нэн ховор түүхийн дурсгалтай.

Ивэн багийн иргэд Баян-Аргал уулыг тахиж ирсэн уламжлалтай.

Багийн нутаг дэвсгэрт Дөшийн нүүрс шохойн нурууны шохой, Баавгайт, Хуурайн нүүрс, шохой, алтны нөөцтэй газрууд бий.

Энэ багаас ахмадсдайчин Ц.Жадамбаа, Ц.Бөх, Х.Доржхүү, хөдөлмөрийн баатар Ж.Баасан, М.Эрхэмбаяр, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-т тракторч Л.Дамдин, МХЗЭ-ийн Төв Хорооны “тэргүүний малчин залуу “ алтан медальт саальчин Ш.Оюунцэцэг нарын алдартнууд төрөн гарчээ.

                                  САНТ СУМЫН ХУШААТ БАГ

    1992-09-14-ний өдөр байгуулагджээ. Хушаат багийн иргэдийн анхдугаар хурлаар ИНХ-ын даргаар Ц.Буянтогтох, багийн Засаг даргаар Д.Баярсайхан сонгогджээ.

Хушаат баг 62417 га газар нутагтай, 18285 га газар ойн сан эзэлдэг. Анх 278 өрх, 1485 хүн ам, 8752 толгой малтай байгуулагджээ.

Тус багийн нутагт Мянгадарын хийдийн туурь, эртний сүг зураг бичиг бүхий Үзүүр цохио, Талын цохио, Хушаат уул, тахилгатай Баянзүрх уул, хиргисүүрүүд, Ногоон хунхуй, Царамын эрээн зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай. Мөн тус багийн нутагт Орхон гло, Усансээрийн гол, Хушаатын гол, Хөндлөнгийн рашаан бий.

Тус багийн нутагт ардын дууч Гоож Нанаа төржээ.

 

ЦАГААНТОЛГОЙ САНГИЙН АЖ АХУЙ

“Энхталын сангийн газар”-ыг 1944 онд Энхталаас нүүлгэж Ивэн голын адаг Цагаантолгойд буулгасан нь газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой болжээ. Нүүж ирсний дараагаар Засгийн газар, Сэлэнгэ аймгийн яамнаас томилогдсон комиссын 1945 оны 4-р сарын 26-ний шийдвэрээр газар тариалан, мал аж ахуйн чиглэлтэй болж хөгжсөний үр дүнд 1952 он гэхэд 1948 оноос тариалангийн нийт талбай 27 хувь, мал аж ахуй 42 хувиар өсчээ. 1948 оноос эхлэн тариалангийн талбайг усжуулж, эрдэс бордоо хэрэглэж эхэлсэн байна.

Улс ардын аж ахуй соёлыг 1953-1957 онд хөгжүүлэх 2-р таван жилийн төлөвлөгөөт зорилтыг хэрэгжүүлэх үед Цагаантолгойн /Энхталын / сангийн аж ахуйн хөгжилд томоохон өөрчлөлтийг авчирчээ.

Тухайлбал газар тариалангийн үйлдвэрлэлийн 80-100 хувийг механикжуулах том зорилт тавьжээ. Энэ зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор 1955 онд МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 47/34-р тогтоол гарч Цагаантолгой САА-г үр тарианы чиглэлийн аж ахуй болгон өөрчилсөн байна.

Энэ шийдвэрийн дагуу 1957-1960 онд нийт тракторын тоо 3 дахин, комбайн 4 дахин, авто машин 30 хувь, нийт мал 76 хувиар өсчээ. 3-р таван жилд нийт малын тоо 13,7 хувь, тариалангийн талбай 9,6 хувь, 1 га-гаас авах ургацын хэмжээ 11 хувь, 5-р таван жилд үр тариа 72,2 хувь, төмс, хүнсний ногоо 70 хувь, ажиллах хүчин 46 хувь, малын тоо 30,9 хувь өсчээ. Энхталын сангийн газар ингэж бэхжин Цагаантолгой сангийн аж ахуйн суурийг тавьж өгсөн байна.

1960 оноос эхлэн  атар газар эзэмших аян өрнөж газар тариалангийн үйлдвэрлэлийнхээ хүрээг өргөжүүлжээ.

Сангийн аж ахуйн үндсэн фонд 1958 онд 6,2 сая төгрөг байсан бол 1968 онд 21,4 сая төгрөгт хүрчээ.

1968 онд гаргасан судалгаагаар Цагаантолгой САА 2512660 га талбай бүхий газар нутагтай, дээрх газар нутгийн 22,0 мянган га-г газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглаж жилдээ 17,0 мянга гаруй тонн үр тариа, 7,0 мянган тонн хадлан хураан авч байсан байна.

1968 онд үр тарианы 1 тасаг, 8 бригад, жимс ногооны 1 бригад, 200 трактор, 50 комбайн, хөдөө аж ахуйн төрөл бүрийн машинтай болжээ.

Мал аж ахуйн 3 бригадын 50-иад суурьт 14000 хонь, 3000 гаруй үхэр, 1000-аад адуу, үржүүлж, гахай, тахиа, зөгийн аж ахуй, жимсний аж ахуй эрхэлж, алим, үхрийн нүд, нохойн хошуу тариалж байжээ.

1968 он гэхэд 300 хүний суудалтай клуб, 7000 гарауй номтой номын сан, орон нутаг судлах музей, 120 тракторын засварын газар, ясли, цэцэрлэг, халуун ус, оёдлын тасаг, зочид буудал, 10 жилийн дунд сургууль, сум дундын больниц, төрөлжсөн 4 дэлгүүр бүхий худалдаа бэлтгэлийн анги, 600 сурагчтай Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургууль  зэрэг тухайн үедээ хамгийн орчин үеийн гэгдсэн техник хэрэгслээр тоноглогдсон соёл, урлаг, үйлчилгээний газрууд ашиглалтанд оржээ.

САНГИЙН АЖ АХУЙН АНХДАГЧИД

Өлзийтогтох –САА-н дарга байсан /1947 он/

Бира –Сумын анхны дарга

Цэвэгжавын Санзай-слесерь

Тогоогийн Дорж-дархан

Чогзовын Гомбосүрэн-багийн анхны дарга

Баяндэлэгийн Лувсангомбо –багийн дарга

Гончигийн Насанхүү-Хоньчин

Гомбын Дүүжий-тракторчин

Пунцагийн Дорж-сумын нарийн бичгийн дарга

Чойсүрэнгийн Нина-сумын анхны орлогч

Цэсрэнгийн Жамба-Машины жолооч

Лодойн Дамдин-Тракторчин

Раднаагийн Санжаа-анхны тракторчин

Гомбожавын Гомбосүрэн-малчин

Буузавын Жамсранжав-ҮЭ-ийн хорооны дарга

Цэвэгжавын Бадарч-САА-н анхны нягтан бодогч

Жигжидийн Дагва-Механик

Насангийн Балжмаа-Комбайнчин

Мэндбаярын Дашваа-Комбайнчин

Бөх-Очирын Содов-Анхны тракторчин

Доржийн Нямбуу-Бригадын дарга

Бямбын Нямсүрэн-

Самбуугийн Дулам-Анхны малчин

Эдгээр хүмүүсийн нэрсийг Цагаантолгой САА-н намын хороо гаргаж аймгийн намын хорооны намын байгуулалтын хэлтэст 1970 оны 10-р сарын 20-ний өдөр 79 тоот албан бичгээр явуулж байжээ. Энэ бичгийн төгсөлд “...эдгээр хүмүүс манай аж ахуйд 1930-1948 оноос эхлэн одоог хүртэл ажиллаж байна” гэжээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%