Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудсанд тавтай морил. Албан ёсны цахим хуудсанд тавтай морил.

Сумын ИТХ-аас байгуулагдсан ажлын хэсэг хяналт шалгалтын ажил зохион байгууллаа.

2023-07-05

          Сумын ИТХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн ахлагч Б.Мөнх-Эрдэнэ (ИТХ-ын хөгжлийн бодлогын хорооны дарга), нарийн бичгийн даргаар Б.Батсүрэн (ИТХ-ын Хөгжлийн бодлогын хорооны нарийн бичгийн дарга), ИТХ-ын зөвлөлийн гишүүн В.Энхцэцэг, ЗДТГ-ын Санхүү албаны дарга Г.Ууганцэцэг, иргэний төлөөлөл З.Ойдов нар болон ИТХ-ын дарга Л.Аварга, нарийн бичгийн дарга О.Мөнхцэцэг нар хамтран 2023.07.05-ны өдөр сумын хэмжээнд Улс, аймаг, сумын хөрөнгө оруулалт, ОНХСангийн хөрөнгөөр хийгдэж буй ажлуудын гүйцэтгэлийн явц байдалтай удирдамжийн дагуу танилцаж, хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа. 

     1. Улсын төсвийн хөрөнгө оруулалттай Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн (Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн голын боомт) төслийг 2.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр гүйцэтгэж байна. 

   2. Хүнс Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны захиалгатай Азийн хөгжлийн банк, ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилттэй 5,871,368,543 төгрөгийн төсөвт өртөгтэй Сэлэнгэ аймгийн Сант сумын "Услалтын системийг шинэчлэн сайжруулах Ивэн голын дэд төслийн / Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төсөл барилгын ажил"-ыг "Бридж" ХХК болон "Таны зам" ХХК-н түншлэлийн гэрээгээр гүйцэтгэж байна.  Энэхүү төслийн ажлын явцын гүйцэтгэл 62.6%-тай байна. 

     3. Аймгийн ОНХСангийн хөрөнгө оруулалтаар 109.800.0 мянган төгрөгийн төсөвт өртөгтэй батлагдсан сумын төвийн "Халуун усны барилгын хэсэгчилсэн засвар"-ын ажлыг "Энх халиун сервис" ХХК  91.000.0 мянган төгрөгийн тендер шалгаруулалтаар шалгаран гүйцэтгэж байна.  Энэхүү ажлын гүйцэтгэл 90%-тай явагдаж байна. 

       4. Сумын ОНХСангийн хөрөнгө оруулалтаар 10.000.0 төгрөгийн төсөвт өртөгтэй батлагдсан "Ахмадын байрны тохижилт дээвэр дулаалгын ажил"-ыг шууд гэрээний аргаар Ө.Амартүвшин ахлагчтай иргэдийн бүлэгтэй гэрээ байгуулан ажиллаж, гүйцэтгэл бүрэн хийгдэж ажлаа хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байдалтай байв. 

        5. Сумын ОНХСангийн хөрөнгө оруулалтаар 15.000.0 төсөвт өртөгтэй батлагдсан "Хушаат багт саравч барих" ажлыг шууд гэрээний аргаар Гансүх ахлагчтай иргэдийн бүлэгтэй гэрээ байгуулан ажиллаж, саравч, ширээ, хогийн сав зэргийг хийж гүйцэтгэн байршилд нь байрлуулах ажил үлдсэн байв. 

       Иймд ажлын хэсгийн зүгээс ажил гүйцэтгэгч нарт сум орон нутгийн зүгээс цаашид анхаарах, засаж сайжруулбал зохих асуудлыг танилцуулан санал дүгнэлтээ хэлж, эхний хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа. 

                                    

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%