Өнөөдөр сумын Ахмадын баяр арга хэмжээг ЗДТГ-аас амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд сумын ИТХ-ын дарга Л.Аварга мэндчилгээ дэвшүүлэн үг хэлж, ИТХ-ын "Хүндэт өргөмжлөл"-өөр ахмад настан Ц.Жавзан-Орлом, Б.Лхамхүү нарыг шагнаж урамшууллаа.
Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд, ААН-үүд сумын нийт ахмадуудад гарын бэлэг гардуулж хүндэтгэл үзүүллээ.
Өнөөдрийн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, үр хүүхэд, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө ариун цагаан хөдөлмөрөөрөө түүчээ болж ирсэн эрхэм ахмад, буурлууд та бүхний минь арван цагаан буян улам арвижиж, урт насалж, удаан жаргалыг хүсэн ерөөе.
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА