Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудсанд тавтай морил. Албан ёсны цахим хуудсанд тавтай морил.

"ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДӨР" АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2023-05-09

📣 Монгол  Улсын Засгийн газраас жил бүрийн 5 дугаар сарын 8-ны өдрийг Хүмүүнлэгийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсний дагуу эх орны өнцөг булан бүрт энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж ирсэн.

📣 Сант сумын УЗАШХорооноос Хүмүүнлэгийн өдөрлөг арга хэмжээг энэ өдөр амжилттай зохион байгуулан өнгөрүүллээ. 

Энэхүү арга хэмжээг нээж сумын Улаан загалмайн анхан шатны хорооны тэргүүн Л.Аварга үг хэллээ. 

📣 Улаан Загалмайн хүүхэд залуучуудын хөдөлгөөнд нэгдэж, өсвөрийн улаан загалмайн гишүүнээр ЕБС-ийн Ж.Мөнхцэцэг багштай 5а анги, Н.Эвлэгнасан багштай 8а ангийн хамт олон болон 10 ангийн 4 сурагч нийт 64 сурагч элсэж,  үнэмлэхээ гардан авлаа. 

Мөн МУЗН-ийн ивээн тэтгэгч Онцгой гишүүнээр сумын ЗДТГ-ын бичиг хэрэг, архивын эрхлэгч С.Сайнхишиг, 12а ангийн сурагч Б.Мөнхсүлд, энгийн гишүүнээр Соёлын төвийн үйлчлэгч Б.Тунгалаг нар элсэж үнэмлэх тэмдгээ гардан авлаа.

📣 Хүмүүнлэгийн үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж зарим хүмүүсийг МУЗН-ийн шагналуудаар шагнаж урамшууллаа. 

   🎖МУЗН-ийн Хүндэт тэмдэг"-ээр Улсын Аварга малчин, МУЗН-ийн "Нигүүлсэнгүй үйлст манлай малчин", онцгой гишүүн Г.Түмэнхүүг, МУЗН-ийн "Нигүүлсэнгүй үйлст манлай малчин", онцгой гишүүн 

   🎖 МУЗН-ийн "Нигүүсэл" алтан медалиар Алтан төлийн эзэн, Аймгийн Сайн малчин, МУЗН-ийн "Нигүүлсэнгүй үйлст манлай малчин", онцгой гишүүн Б.Жаргалцогт

  🎖 МУЗН-ийн "Нигүүсэл" мөнгөн медалиар МУЗН-ийн онцгой гишүүн, Соёлын төвийн эрхлэгч Д.Баярсүрэн

  🎖 МУЗН-ийн "Энэрэл" алтан медалиар Улсын аварга малчин, МУЗН-ийн "Нигүүлсэнгүй үйлст манлай малчин", онцгой гишүүн Ж.Цогтбаатар

  🎖 МУЗН-ийн "Энэрэл" алтан медалиар ЭМТ-ийн эх баригч бага эмч, УЗАШХорооны анхны тусламжийн сургагч багш, сайн дурын идэвхтэн Ж.Мөнхжаргал

  🎖 МУЗН-ийн "Тэргүүний залуу алтан медаль"-иар сумын ЕБС-ийн багш, МЭХ-ны Сант сумын салбар зөвлөлийн тэргүүн Э.Сэлэнгэ нарыг тус тус шагналаа. 

 📣 Хүмүүнлэгийн өдрийг угтаж ЕБС-ийн сурагчдын дунд зарласан "Улаан загалмай бидний амьдралд" гар зургийн уралдаан, "Миний мэдэх улаан загалмай" сэдэвт эсээ бичлэгийн уралдаан, "Мөнхийн дуудлагатай залуус" дууг хэн сайн дуулах вэ цахим дууны уралдааныг тус тус шалгаруулж, шагналыг гардуулан өглөө.  

- "Улаан загалмай бидний амьдралд" гар зургийн уралдааны 1-5-р ангийн ангилалд 1-р байрт М.Азжаргал (5а), 3-р байрт Э.Гарьд (3а), 3-р байрт Ө.Аз-Ундар (1a), Тусгай байрт О.Сондор (2а) (энэ насны ангилалд тусгай байрыг ивээн тэтгэгчийн саналаар шалгаруулсан) 6-9 насны ангилалд:  1-р байрт Н.Нэмүүгэн (9а), 2-р байрт Д.Бэлгүүнтамир (7а), 3-р байрт Н.Отгонцагаан (6а) нар тус тус шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Шагналыг ивээн тэтгэгч Б.Жаргалцогт, эхнэр Н.Мөнхтуяагийн хамт гардуулав.  

- "Миний мэдэх Улаан загалмай" эсээ бичлэгийн уралдаанд 2 сурагч оролцсон бөгөөд 1-р байранд С.Уянга (10а), 2-р байранд Ж.Энхжин (10а) нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Шагналыг ивээн тэтгэгч  Ж.Цогтбаатарын эхнэр А.Нэргүй гардуулан өгөв. 

- МУЗН-ийн сүлд дуу "Мөнхийн дуудлагатай залуус" цахим дууны уралдааны сургуулийн насны төрөлд 1-р байрт хамгийн олон хандалт авсан Б.Батсүрэн багштай 9а анги, 2-р байрт Ж.Мөнхцэцэг багштай 5а анги, 3-р байрт Э.Сэлэнгэ багштай 10а анги, тусгай байрт М.Оюун-Эрдэнэ багштай 4а анги, Насанд хүрэгчдийн ангилалд 1-р байрт МЭХ-ний Сант сумын салбар зөвлөл, 2-р байрт 1-р цэцэрлэгийн хамт олон тус тус шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Шагналыг ивээн тэтгэгч Ж.Цогтбаатарын эхнэр А.Нэргүй гардуулан өгөв. 

 📣 Энэхүү уралдаануудыг Улсын аварга малчин, МУЗН-ийн Хүмүүнлэгийн үйлст манлай малчин, Онцгой гишүүн Ж.Цогтбаатарын гэр бүл, Алтан төлийн эзэн, Аймгийн Сайн малчин, МУЗН-ийн Хүмүүнлэгийн үйлст манлай малчин, Онцгой гишүүн Б.Жаргалцогтын гэр бүл тус тус ивээн тэтгэж хамтран ажилласанд талархал илэрхийлье. 

 📣 ЭМТ-ийн сургалтын арга зүйч, вакцинатор В.Энхцэцэг, эх баригч бага эмч, УЗАШХорооны сургагч багш, сайн дурын идэвхтэн Ж.Мөнхжаргал нар анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар  сургалт зохион байгууллаа. 

 📣 Сумын 1-р цэцэрлэгийн хамт олон сайн үйлсийн аян өрнүүлж 200,0 мянган төгрөгний үнэ бүхий хувцас худалдан авч 2А ангийн сурагч Б.Уранчимэгт гардуулан өглөө. 

 📣   УЗАШХорооноос сумын ЕБС-д Хүмүүнлэгийн танхим байгуулах тухай мэдээллийг танилцуулж, хандивын аянд нэгдэхийг уриаллаа. 

📣 Өсвөрийн улаан загалмайч хүүхэд багачууд МУЗН-ийн сүлд дуу "Мөнхийн дуудлагатай залуус" дууг бүх нийтээр дуулж, хүмүүнлэгийн өдрийн үйл ажиллагааг ийнхүү өндөрлөлөө. 

📣  Энэхүү арга хэмжээнд хамтран оролцсон иргэд, байгууллага хамт олондоо талархал илэрхийлж, цаашдын үйл ажиллаганд нь өндөр амжилтыг хүсье. 

#ХҮМҮҮНЛЭГ_ҮЙЛСИЙН_ТӨЛӨӨ_ХАМТДАА

Сайн үйлс бүхэн түгэн дэлгэрч байх болтугай. 

УЛААН ЗАГАЛМАЙН АНХАН ШАТНЫ ХОРОО

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%