Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудсанд тавтай морил. Албан ёсны цахим хуудсанд тавтай морил.

Сумын ЕБС-ийн сурагчдад сургалт, мэдээллийн ажил зохион байгууллаа.

2023-04-26

⭐️Өнөөдөр буюу 2023.04.26-ны өдөр сумын Улаан загалмайн анхан шатны хорооны нарийн бичгийн дарга О.Мөнхцэцэг ЕБС-ийн 8а, 5а ангийн сурагчдад Улаан загалмайн үүсэл хөгжил, МУЗН-ийн үйл ажиллагаа, Хүүхэд залуучуудын хөдөлгөөний зорилго, чиглэл, үйл ажиллагааны талаарх мэдээллийг танилцуулж, гарын авлага бэлтгэн өглөө. 

⭐️Улаан Загалмайн анхан шатны хорооноос Хүмүүнлэгийн өдрийг угтан зохион байгуулж байгаа уралдаан, тэмцээнүүдэд анги хамт олноороо идэвхтэй оролцож, цаашид хүмүүнлэгийн байгууллагад сайн дураараа нэгдэн хамтран ажиллахыг уриаллаа. 

⭐️Хүүхэд залуучуудыг хүмүүнлэгийн үйлсэд уриалан оролцуулж, хүнлэг энэрэнгүй үзэл санааг төлөвшүүлж, тэдний оролцоонд тулгуурлан нийгэмд бодитой хувь нэмэр оруулах нь зүйтэй юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%