Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудсанд тавтай морил. Албан ёсны цахим хуудсанд тавтай морил.

Сумын Улаан Загалмайн анхан шатны хорооны удирдах зөвлөлийн хурал боллоо.

2023-03-22

        Өнөөдөр сумын Улаан Загалмайн анхан шатны хорооны удирдах зөвлөл хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: 

  1. Сумын УЗАШХорооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай

  2.  Сумын УЗАШХорооны үйл ажиллагааны талаарх товч мэдээлэл 

  3.  Сумын УЗАШХорооны 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.   

     Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн дүрмийн дагуу УЗАШХорооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг дараах байдлаар шинэчлэн байгууллаа. Үүнд:

      Тэргүүн: Л.Аварга

      Хүүхэд залуучуудын орон нутгийн төлөөлөл: С.Баярмаа

    Гишүүдэд:  Д.Өлзийбадрах, А.Одхүү, Л.Хүрэлмаа, Э.Очгэрэл, Д.Баярсүрэн нарыг сонголоо. 

⭐️ Сумын УЗАШХорооны үйл ажиллагааны талаарх мэдээлэл болон 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан цаашдын зорилго зорилтоо тодорхойллоо. 

⭐️ МУЗН-ийн ивээн тэтгэгч онцгой гишүүнээр сумын УЗАШХорооны хүүхэд залуучуудын орон нутгийн төлөөлөгчөөр сонгогдсон ЕБС-ийн нийгмийн ажилтан С.Баярмаа элсэж, үнэмлэх тэмдэг гардан авлаа. 

      СУМЫН УЛААН ЗАГАЛМАЙН АНХАН ШАТНЫ ХОРОО

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%