Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудсанд тавтай морил. Албан ёсны цахим хуудсанд тавтай морил.

СОНСОХ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-01-30

📍Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.3 дахь заалтууд, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайд нарын 2015 оны А-230/127 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”, Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын даргатай 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан гэрээг тус тус хэрэгжүүлэх, усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, иргэд олон нийтийг үер, усны гамшигт өртөхөөс сэргийлэх зорилгоор Орхон-Чулуут голын усны сан бүхий газрын ОНЦГОЙ БОЛОН ЭНГИЙН ХАМГААЛАЛТЫН БҮС, УС ХАНГАМЖИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН ЭРҮҮЛ АХУЙН БҮСИЙГ ТОГТООХ ажлыг Байгаль орчин аялал жуулчлалын яам, Орхон-Чулуут голын сав газрын захиргааны санаачлагаар хийж байна. 

📍Уг ажлын хүрээнд хамгаалалтын бүсэд орсон иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд сонсох ажиллагааг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 14:00 цагт аймаг, сумын ЗДТГ-ын Иргэний танхимд нэгэн зэрэг буюу аймгийн ИТХ, уг сав газрын захиргааны мэргэжилтнүүд хамаарал бүхий 6 сумын иргэдтэй цахимаар зохион байгууллаа. 

📍Сумын Засаг даргаас энэхүү ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, БОХУ-ын байцаагч А.Батдорж Нийтийн сонсголын тухай хууль, Усны тухай хууль болон Газрын тухай хуулиудаар хүрэлцэн ирсэн эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй иргэдийн төлөөлөл болох 15 иргэнд мэдээлэл хүргэж, ИТХ-ын ажлын албатай хамтран сонсох ажиллагааг зохион байгуулж ажиллалаа. 

📍Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг тогтоосноор үер усны гамшигт өртөхөөс сэргийлэх, усны нөөцийг хомсдох бохирдохоос хамгаалах, дэглэмийн дагуу хоригдлогдсон үйл ажиллагаанаас усан орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, цаашид усан орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн боломж нөхцөл бүрдэх юм.

                                            ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%