Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудсанд тавтай морил. Албан ёсны цахим хуудсанд тавтай морил.

Сумын ИТХ-ын ээлжит 14-р хуралдаан боллоо.

2024-02-28

       Өнөөдөр сумын ИТХ-ын ээлжит 14-р хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: 

   1.Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн хэсэг байгуулах тухай 

2.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны үйл ажиллагааны тайлан хэлэлцэх тухай

3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө батлах тухай

4.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

5. Сумын шагналын журам батлах тухай 

6. ИТХ-ын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох тухай

        7. Бусад     - Малчдын тоо толгойн албан татварын орлогоор хийгдэх ажлын жагсаалтад өөрчлөлт оруулах тухай

          -Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хэсгийг дараах байдлаар байгууллаа. Үүнд: 

        а) Хамрагдах нутаг дэвсгэр Ивэн 1 дүгээр баг. Хэсгийн төв нь Соёлын төв. 

     б) Хамрагдах нутаг дэвсгэр Хушаат 2 дугаар баг. Хэсгийн төв нь Ерөнхий боловсролын сургууль. 

        - Сумын ИТХ-ын 2023 оны ажлын тайланг Хангалттай хэмээн дүгнэж, 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа. 

       - Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож, Хууль зүйн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг ИТХ-ын ажлын алба, Байгаль орчны албанд үүрэг болголоо.

       - Сумын шагналын журам батлах тухай асуудлыг хэлэлцээд дахин  боловсруулж дараагийн хуралдаанаар оруулах үүргийг ЗДТГ-ын мэргэжилтэнүүдэд даалгалаа.

     - Сумын ИТХ-ын ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн тогтоолоо. 

                                              ИТХ-ын ажлын алба

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%