Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудсанд тавтай морил. Албан ёсны цахим хуудсанд тавтай морил.

Сумын ИТХ-ын ээлжит 15-р хуралдаан боллоо.

2024-04-25

Өнөөдөр Сант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 15 дугаар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: 

1. Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн сурталчилгааны нэгдсэн болон зурагт самбар байрлуулах байршил тогтоох тухай

2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрог байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, төвийг тогтоох тухай

3. Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэдэх дэд зөвлөлүүд байгуулж журмыг батлах тухай

4. Сумын 2023 оны төсвийн гүйцэтгэл хэлэлцэх тухай

5. Сумын шагналын журам батлах тухай

6. Номгон Форестри ХХК-аас хүсэлт

-Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн сурталчилгааны нэгдсэн болон зурагт хуудсыг байрлуулах нэгдсэн самбарыг Ивэн 1 дүгээр багийн цугларах талбайн хойд хэсэгт, зурагт самбарыг Номунхан хорооллын мэдээллийн самбар, цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд булангаас төв зам дагуу Богтой хорооллын мэдээллийн самбар хүртэл тус тус байрлуулахаар тогтоолоо. 

-Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойргийг Ивэн баг 11мандаттай  тойргийн төв нь Соёлын төв , Хушаат баг 10 мандаттай тойргийн төв Ерөнхий боловсролын сургууль байхаар тогтлоо.

-Сант сумын шагналын журам, сумын Аварга малчин, Аварга фермер шалгаруулах журмыг баталлаа. 

-Номгон Форестри ХХК-ний хүсэлтийг дараа дахин хэлэлцэхээр хойшлууллаа. 

                                       САНТ СУМЫН ИТХ АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%