Өнөөдөр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл "Иргэний танхим"-д хуралдаж дараах ажил, асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2025 оны ажлын төлөвлөгөөнд тусгах санал
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд "Охид эмэгтэйчүүд хаана ч аюулгүй-шалтаг бүү тооч" уриан дор зохион байгуулагдах аяныг сумандаа зохион байгуулах тухай
Сумын ГХУСАЗСЗ-ийн төсвийн гүйцэтгэл, цаашид хийгдэх ажил арга хэмжээний талаар тус тус хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүн тус бүрийн саналыг сонсож, ажлаа эрчимжүүлж ажиллахаар шийдвэрлэлээ.
СУМЫН ГХУСАЗСЗӨВЛӨЛ