Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудсанд тавтай морил. Албан ёсны цахим хуудсанд тавтай морил.

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2025-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА.

2025-02-17

         Сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг 5 бүлэг, 16 зорилт, 163 арга хэмжээний хүрээнд боловсруулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барилаа.  

         Үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулахдаа Алсын хараа -2050, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр,  орон нутгийн сонгуульд оролцсон Монгол Ардын нам болон Ардчилсан намын мөрийн хөтөлбөр, сумын төр төсвийн байгууллага, аж ахуй нэгж, иргэдээс ирүүлсэн саналыг тусган боловсруулсан. Мөн цахимаар 14 хоногийн хугацаанд сумын нийт иргэдээс санал авах ажлыг зохион байгуулж, түүврийн аргаар 62 иргэнээс саналыг авч нэгтгэсэн. 

 

                                                          ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%