Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудсанд тавтай морил. Албан ёсны цахим хуудсанд тавтай морил.

Ивэн багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө.

2025-03-27

 

 Өнөөдөр Ивэн 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан  амжилттай болж өндөрлөлөө. Хуралдааныг нээж, хуралдааны дарга Д.Өлзийбадрах үг хэлж, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулан батлууллаа. 

✅️Энэхүү хуралдаанаар:

1. Багийн ИНХ-ын анхдугаар хуралдааны дэг батлах тухай

2. Тооллогын комисс байгуулах тухай

3. Багийн ИНХ-ын хуралдааны дарга сонгох тухай

4. Багийн ИНХ-ын зөвлөлийг байгуулах тухай

5. Тариаланч өрхөөр тодорхойлох тухай 

6."Үнэний зам" адвентист сүмийн хүсэлт

7. Багийн Засаг даргын тайлан

8. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.цэцэг нар сонгогдон санал хураах, тоолох ажлыг хурдан шуурхай зохион байгуулан ажилласан.

📌Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргад 4 иргэн нэр дэвшиж, олонхын буюу 53 хувийн саналаар Б.Орхонтуул сонгогдож, тамгаа гардан авч  хуралдааныг үргэлжлүүлэн удирдан явууллаа.

📌Зөвлөлийн гишүүдэд Ж.Оюунгэрэл, Л.Баярсайхан, Х.Мөнхбат нар олонхын саналаар сонгогдлоо.

📌Багийн Засаг даргад Б.Отгонтэнгэр, Б.Гансүх, В.Энхцэцэг, Б.Буянхүү нар нэр дэвшиж, санал хураалтыг нууцаар явуулахад хэн нь ч олонхийн буюу 50-иас дээш хувийн санал аваагүй тул хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч болох Б.Отгонтэнгэр, Б.Буянхүү нарыг дахин санал хураалтад оруулахад Б.Отгонтэнгэр олонхын буюу 54 хувийн санал авсан тул багийн Засаг даргаар баталж өгөхийг сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%