Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудсанд тавтай морил. Албан ёсны цахим хуудсанд тавтай морил.

Хушаат багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө.

2025-03-28

Өнөөдөр Хушаат багийн Иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. Хуралдааныг нээж хуралдааны дарга Б.Соёл үг хэлж хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулан батлууллаа. 

         Энэхүү хуралдаанаар:

1.Багийн ИНХ-ын анхдугаар хуралдааны нийтлэг дэгийг батлах тухай

2. Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргыг сонгох тухай

3. Багийн ИНХ-ын зөвлөл байгуулах тухай

4. Тариаланч өрхөөр тодорхойлох тухай

5. Багийн Засаг даргын бүрэн эрхийн хугацааны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх тухай

6. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргад 2 иргэн нэр дэвшиж, 51.7 хувийн саналаар Б.Золбаяр сонгогдож, тамгаа гардан авч хуралдааныг үргэлжлүүлэн удирдан явууллаа.

Зөвлөлийн гишүүдэд Ч.Түмэнцэцэг, Б.Мөнхсайхан, Г.Сүхбаатар нар олонхын саналаар сонгогдлоо.

Багийн Засаг даргад Б.Одонтуяа, С.Эрдэнэчимэг, Ч.Төгсбаатар, Б.Галбадрах нар нэр дэвшиж, санал хураалтыг нууцаар явуулахад Ч.Төгсбаатар олонхын буюу 54.1 хувийн санал авсан тул багийн Засаг даргаар баталж өгөхийг сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэлээ. 

Тооллогын комиссын даргаар Э.Сэлэнгэ гишүүдэд Д.Өлзийням, С.Оюунбаяр, Ц.Баярхүү, Б.Наранцэцэг нар сонгогдон санал хураах ажлыг хурдан шуурхай зохион байгуулан ажилласан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%