Сумын Улаан Загалмайн Анхан шатны хорооны удирдах зөвлөлийн хурал 2025 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 15 цагт сумын "Иргэний танхим"-д болж өндөрлөлөө. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1. Улаан Загалмайн үүсэл хөгжлийн тухай танилцуулга
2. УЗАШХорооны 2024 оны үйл ажиллагааны тайлан
3. УЗАШХорооны 2025 оны ажлын төлөвлөгөө батлах тухай
4. "Хүмүүнлэгийн өдөр" арга хэмжээ зохион байгуулах тухай
Сумын УЗАШХорооны нарийн бичгийн дарга О.Мөнхцэцэг шинээр сонгогдсон удирдах зөвлөлийн гишүүдэд Олон Улсын Улаан загалмайн үүсэл хөгжлийн талаар танилцуулга, мэдээлэл хийлээ.
Мөн 2024 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
Хүмүүнлэгийн өдөр арга хэмжээг 5-р сарын 8-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөр, удирдамжуудыг баталлаа.
СУМЫН УЗАШХОРОО