Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2025.06.19-ны өдөр зохион байгуулагдаж, 122 иргэн оролцлоо.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
1. Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2026 онд хийгдэх төсөл, арга хэмжээний талаарх саналуудыг эрэмбэлэх тухай
2. Хог хаягдал, орчны тохижилт, ногоон байгууламж
3. Багийн ИНХ-аас 2025 онд хийх ажлын төлөвлөгөөний санал авах
4. Тариаланч өрхөөр тодорхойлох тухай