Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудсанд тавтай морил. Албан ёсны цахим хуудсанд тавтай морил.

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙН ҮР ХҮҮХДҮҮД, АЧ ЗЭЭ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

2025-09-10

      Монгол Улсын Их Хурлаас 1996 оноос эхлэн жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны энэ өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргасны дагуу 30 дахь жилдээ зохион байгуулж байна.

     Аймаг, сумдын ИТХ-аас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх, санан дурсах зорилгоор тэдгээрийн үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. 

     Энэхүү өдөр сумын ИТХ-ын дарга Л.Сэлэнгэсайхан, нарийн бичгийн дарга  О.Мөнхцэцэг нар хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэн, тэдний санал хүсэлтийг сонсож гарын бэлэг гардууллаа. 

     Та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9085
7437 / 82%
1022 / 11%
298 / 3%
328 / 4%