Сэлэнгэ аймгийн ИТХ-аас орон нутгийн уул хад, өндөрлөг газар, байгалийн тогтоц бүхий газарт байгууллагын нэр, тоо, дүрсийг сийлэн бичих, байршуулахыг хориглох тухай шийдвэр гаргахаар төслийг боловсруулсан байна.
Иймд Сант суманд ажиллаж, амьдарч байгаа иргэн та тогтоолын төсөлтэй танилцаж, өөрийн саналаа дараах хэлбэрүүдээр ирүүлэхийг урьж байна.
- Сумын ИТХ-ын ажлын албаны 7037-9000 дугаарын утсаар
- santkhural@gmail.com цахим хаягаар
- Сумын ИТХ-ын ажлын албанд биечлэн ирж өгөх
- Саналаа бичгээр өгөх зэрэг аль нэг хэлбэрээр саналаа ирүүлж захиргааны акт гаргахын өмнөх сонсох ажиллагаанд идэвхтэй оролцоно уу.

