Өнөөдөр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хуралдаан 11:00 цагт Иргэний танхимд 86,6 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Энэхүү хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1.Сумын хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл сонсох тухай (ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга, Хэсгийн төлөөлөгч, дэслэгч Б.Бум-Эрдэнэ)
2.Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтсээс “Мал хулгайлах гэмт хэрэг”-ээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ирүүлсэн албан мэдэгдлийн дагуу ажил, арга хэмжээ зохион байгуулах тухай
3.“Гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон” шалгаруулах аяны удирдамж батлах тухай
4.Дэд зөвлөлүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгөх тухай
5.Бусад


