Сумын ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаны албан хаагчид 10 дугаар сарын 22-ны өдөр Алтанбулаг, Зүүнбүрэн сумын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж, туршлага мэдээлэл солилцох ажлыг зохион байгууллаа.
Алтанбулаг, Зүүнбүрэн сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Хурлын ажлын албанаас сумын хэмжээнд баримталж байгаа бодлого шийдвэрүүд, хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа танилцуулж, 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан ажлууд, ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд анхаарвал зохих асуудлын талаар болон өөрийн ажлын сайн туршлагаасаа хуваалцлаа.














