Аймгийн ИТХ-ын ажлын албанаас аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албадын дунд 3 төрөлт спортын нөхөрсөг тэмцээнийг 11 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн төв Сүхбаатар хотод амжилттай зохион байгууллаа.
Энэхүү нөхөрсөг тэмцээнд 17 сум, Аймгийн ИТХ-ын 2 баг нийт 19 баг тамирчид хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараараа өрсөлдөж, манай баг тамирчид "Буухиа тэмцээн"-д "Тэргүүн байр"-т шалгарсан амжилтыг үзүүллээ.




