Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудсанд тавтай морил. Албан ёсны цахим хуудсанд тавтай морил.

Иргэдээ сонсьё- Төлөөлөгчдийн өдөр арга хэмжээ зохион байгууллаа.

2025-11-28

                 Сумын ИТХ-ын 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Иргэдээ сонсьё-Төлөөлөгчдийн өдөр" арга хэмжээг 11 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг зохион байгуулах ажлын төлөвлөгөөг Хурлын зөвлөлийн хуралдаанаас баталсан. Үүний дагуу иргэдийн дунд  "Гар бөмбөг"-ийн тэмцээнийг холимог төрлөөр зохион байгуулж, шагналыг төлөөлөгчид өөрсдийн зардлаас санхүүжүүлсэн. 

               Мөн Ивэн, Хушаат багт төлөөлөгчид ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, иргэдийн санал хүсэлтийг сонсон тэдэнд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх гарц шийдлийг эрэлхийлж, холбогдох байгууллага албан тушаалтнуудад уламжлан ажиллалаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10116
8388 / 83%
1067 / 11%
317 / 3%
344 / 3%