Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудсанд тавтай морил. Албан ёсны цахим хуудсанд тавтай морил.

Оны шилдэг Түшээ төлөөлөгч, Шилдэг бодлогын хороог шалгарууллаа.

2025-12-30

      Сумын Сүлд модны баяраар ИТХ-ын Төлөөлөгчдийн ажлыг дүгнэх аргачлалд заасан шалгуур үзүүлэлтийг хангаж, нутаг дэвсгэрийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудыг бодлогын түвшинд шийдвэрлүүлэх санал санаачлагыг байнга дэвшүүлэн ажил хэрэг болгохын төлөө идэвх санаачлага гарган төлөөлөгчийн ёс зүйн өндөрт өргөн бусдыгаа манлайлан ажилласан Ивэн 1-р багийн төлөөлөгч Василийн Энхцэцэгийг 2025 оны "Шилдэг түшээ"-гээр шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

       Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын ажиллах журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангаж, хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн хамт олноороо идэвх санаачлага гарган бусдыгаа манлайлан үр дүнтэй ажилласан тул 2025 оны "Шилдэг хороо"-гоор Нийгмийн бодлогын хороог шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. 

          Шагналыг сумын ИТХ-ын дарга Л.Сэлэнгэсайхан болон сумын удирдлагууд гардуулан өглөө. 

                                                                         ИТХ-ын ажлын алба

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10116
8388 / 83%
1067 / 11%
317 / 3%
344 / 3%