Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудсанд тавтай морил. Албан ёсны цахим хуудсанд тавтай морил.

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ.

2026-01-13

         Жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэсээр 34 дэх жилтэйгээ золгож байна.

       Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа буюу 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг хэлэлцэн баталж байжээ. Харин ардчилсан шинэ Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр оршил, 6 бүлэг, 70 зүйлтэйгээр баталсан байдаг.

        Монгол Улс ардчилсан шинэ үндсэн хуультай болоход тухайн үедээ улс төрийн олон намын төлөөлөлтэйгээр анхны ардчилсан чөлөөт сонгуулиар байгуулагдаж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан Ардын Их Хурлын 430 гаруй депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн оюун ухаанаа уралдуулан 75 хоног хэлэлцэн баталжээ.   

         Мөн шинэ Үндсэн хуулийг батлах олон нийтийн хэлэлцүүлэгт Монголын нийт 1.2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлж байсан байна.

         Шинэ Үндсэн хуулийг батлахад Сэлэнгэ нутгийн төлөөлөл болж 22 депутат оролцсон бөгөөд тэдгээрийн бүрэлдэхүүнд манай сум, САА-н даргаар ажиллаж байсан Жалбуугийн Норовсамбуу, Цагаантолгой ХК-ын захирлаар ажиллаж байсан Цогжоогийн Шагдарпүрэв, Энхталын САА-н даргаар ажиллаж байсан Халтарын Намсрайжав нар байжээ. 

          Нутгаа төлөөлөн оролцсон депутатууд, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд Үндсэн хуулийн 34 жилийн ойн мэндийг дэвшүүлж, талархал илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10116
8388 / 83%
1067 / 11%
317 / 3%
344 / 3%