Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаан 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагт 76.1 хувийн ирцтэйгээр дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:
1.Хоршоо хөгжүүлэх сангийн 2025 оны ажлын тайлан
2.Хоршоо хөгжүүлэх сангийн 2026 оны тэргүүлэх чиглэл, зээлийн нэмэгдүүлсэн хүүг тогтоох тухай
3.Хоршоо хөгжүүлэх сангийн зээл сонгон шалгаруулах хэсгийн хороо, хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн тогтоох тухай
4.Хүүхэд, залуучуудын экологийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр батлах тухай
5.Мал, амьтны шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2026 оны төлөвлөгөө батлах тухай
6.Бэлчээр хадлангийн талбай ашиглалтыг зохицуулах журмын хэрэгжилт
7.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны ажлын тайлан
8.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

