Сумын ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цагт ИТХ-ын даргын өрөөнд хуралдлаа. Хуралдааны ирц 85.7 хувьтай байв.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлах тухай
2. Татварын орлогын бүрдүүлэлтийн талаарх Татварын Улсын байцаагчийн ажлын мэдээлэл
3. Хаврын тариалалтын талаар Хөдөө аж ахуйн тасгийн мэдээлэл
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА


