Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 11 дүгээр хуралдаан хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанд ирвэл зохих 21 төлөөлөгчөөс ирсэн 16. Ирц 76.2 хувьтай. Төлөөлөгч Б.Лхагваа, Б.Одонтуяа, Д.Оюунжаргал, Э.Саруул, Д.Өлзийлхам нар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө авч хуралдаанд оролцсонгүй. Үүнд:
1.Сумын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
2.Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай
3. Хүүхэд, залуучуудын экологийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр батлах тухай
4. Ойн нөхөрлөлүүдийн 2025 оны ажлын тайлан
5. Сумын Засаг даргаас ирсэн хүсэлт
- Сант сумын 2025 оны орон нутгийн төсвийн ерөнхий орлогын хэмжээг 1,957,006.9 (Нэг тэрбум есөн зуун тавин долоон сая зургаан мянга есөн зуун) төгрөг, Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлгийн хэмжээг 364,794.0 (Гурван зуун жаран дөрвөн сая долоон зуун ерөн дөрвөн мянга) төгрөг, Малын тоо толгойн албан татварын орлогын хэмжээг 179,359.2 (Нэг зуун далан есөн мянга гурван зуун тавин есөн мянга хоёр зуун) төгрөг, Хоршоо хөгжүүлэх сангийн орлогын хэмжээг 60,639.7 (Жаран сая зургаан зуун гучин есөн мянга долоон зуун) төгрөг, 2025 оны орон нутгийн төсвийн нийт зарлагын хэмжээг 2,398,657.6 (Хоёр тэрбум гурван зуун ерөн найман мянга зургаан зуун тавин долоон мянга зургаан зуун) төгрөгөөр тус тус баталлаа.
- Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсгийн дарга, цагдаагийн хошууч С.Баасандорж, Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн төлөөллийг нэмж оруулан нийт 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн баталсан.
- Хүүхэд залуусын экологийн боловсролыг дээшлүүлэх сумын хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийн зорилго нь сумын хэмжээнд төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтын оролцоотой байгаль хамгааллын бодлогыг хүүхэд, залуучууд, иргэдэд хүргэх, тэдний мэдлэг чадварыг өөрчлөх, зөв дадал хэвшил бий болгоход оршино. Хөтөлбөр нь 2 жилийн хугацаанд хэрэгжих юм.
- Ойг хамгаалах иргэдийн нөхөрлөлүүдийн ажлын тайлан мэдээллийг жил бүр сумын ИТХ-аар хэлэлцэн дүгнэлт өгч ажилладаг. 2025 оны ажлын тайланг "Баян Баавгайт", "Хан Хушаат", "Баянбүрд Тэлд, Жалант", "Алтансүмбэр" гэсэн 4 нөхөрлөл танилцуулж "Хангалттай" хэмээн дүгнэгдлээ. Ойг хамгаалах үүргээ биелүүлж байгаа эсэх нь тодорхойгүй, мэдээлэл огт өгөөгүй "Ноёны бууц" нөхөрлөлийн үйл ажиллагааг "Хангалтгүй" хэмээн дүгнэж, ойн нөхөрлөлүүдийн 2026 оны ажлын тайланд Хурлын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн талаар тусгуулах, ойн түймэр, ойг нөхөн сэргээх ажлын мэдээллийг бүрэн боловсруулж оруулах, нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг сайжруулан нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж, биелэлт үр дүнг жилийн эцэст ИТХ-д тайлагнаж ажиллахыг тогтоолоор сумын Засаг дарга С.Шижирбаатарт үүрэг болголоо.
- Сумын Засаг даргаас Хушаат 2 дугаар багийн зуслан, өвөлжөөний бүс газруудад үүрэн телефон болон 4 жи сүлжээ нэвтрүүлэхтэй холбоотойгоор Ханан уулын оройд байрлалтай 300м.кв, Хушаат уулын оройд байрлалтай 300м.кв, нийт 600м.кв газрыг сумын 2026 оны ГЗБ-ын төлөвлөгөөнд нэмэлтээр батлуулах саналыг ирүүлсэн тул төлөөлөгчдөөс уг асуудлыг дэмжин шийдвэрлэлээ.
САНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ







