"Нээлттэй хаалганы өдөрлөг" арга хэмжээг 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Засаг даргын Тамгын газрын дараах мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулж төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос хүргэн үйлчилж, хууль эрх зүйн сургалт сурталчилгаа, зөвлөгөө, мэдээллийг өгч ажиллалаа. Үүнд:
- Хүүхэд хамгааллын хамтарсан баг- ХГБ-ийн Нийгмийн ажилтан
- Хууль эрх зүйн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн
- Нийгмийн даатгалын байцаагч
- Улсын бүртгэгч
- Татварын байцаагч
- Халамжийн мэргэжилтэн
- Байгаль орчны алба
САНТ СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ









