Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудсанд тавтай морил. Албан ёсны цахим хуудсанд тавтай морил.

"ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДӨР" АРГА ХЭМЖЭЭГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2026-05-07

✅Сант сумын Улаан загалмайн Анхан шатны хороо "МОНГОЛЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДӨР"-ийг 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр "ХҮМҮҮНЛЭГИЙН ХҮЧЭЭ НЭГТГЭЕ" уриатайгаар Соёлын төвд тэмдэглэн өнгөрүүллээ.

✅Уг арга хэмжээнд сумын УЗАШХорооны удирдах зөвлөлийн гишүүд, Улаан загалмайн идэвхтэн гишүүд, Өсвөрийн Улаан загалмайн бүлгэм, 1-р цэцэрлэгийн багачуудын Улаан загалмайн бүлгийн хүүхдүүд, Зэвсэгт хүчний 110-р ангийн төлөөлөл, ард иргэд хүрэлцэн ирж оролцлоо.

✅МУЗН-ийн МӨНГӨН гишүүнээр Ивэн багийн малчин Намсрайн Гантулга

✅ИВЭЭН ТЭТГЭГЧ ГИШҮҮНЭЭР:

Хушаат багийн малчин С.Пүрэвням

Хушаат багийн Засаг дарга Ч.Төгсбаатар

ИТХ-ын төлөөлөгч Б.Галбадрах

ЕБС-ийн 9а ангийн суралцагч Ч.Хишигбуян

✅МУЗН-ийн гишүүнээр:

Ивэн багийн иргэн Д.Мягмарсүрэн

Ивэн багийн иргэн Б.Отгонтамир нар шинээр элслээ.

✅ХЗХ-ний Өсвөрийн Улаан загалмайч гишүүнээр Т.Ууганчимэг багштай 6б ангийн 4 суралцагч, М.Энхжаргал багштай 5а ангийн 21 суралцагч шинээр элсэж тангаргаа өргөн Хүүхэд залуучуудын хөдөлгөөнд нэгдлээ.

🎖️Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "ХҮНДЭТ ТЭМДЭГ"-ээр ЕБС-ийн багш Э.Сэлэнгэ

🎖️Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ"-өөр Хушаат багийн малчин С.Пүрэвням

🎖️Сэлэнгэ аймгийн Засаг даргын "ЖУУХ БИЧИГ"-ээр ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан М.Мөнхцэцэг

🎖️МУЗН-ийн "ЭНЭРЭЛ" алтан медалиар ЗДТГ-ын дарга А.Одхүү

🎖️МУЗН-ийн Хүндэт тэмдэгээр сумын УЗАШХорооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Энхтуяа, М.Жаргалсайхан нарыг шагналаа.

📍"МОНГОЛЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДӨР"-ийг тохиолдуулан ЕБС-ийн бага ангийн суралцагчдын дунд зохион байгуулсан "УЛААН ЗАГАЛМАЙН АЧ ТУС" гар зургийн уралдаанд:

1-р байранд 5а ангийн суралцагч О.Сондор

2-р байранд 4а ангийн суралцагч Ө.Аз-Ундар

3-р байранд 2а ангийн суралцагч О.Анар

Тусгай байранд 3а ангийн суралцагч Н.Оюу-Наран, 1а ангийн суралцагч П.Ивээл

📍ЕБС-ийн ахлах ангийн суралцагчдын дунд зохион байгуулсан БУУХИА тэмцээнд:

1-р байранд А.Маргад ахлагчтай баг

2-р байранд Ө.Мөнгөнтулга ахлагчтай баг

3-р байранд Б.Гэрэлт-Од ахлагчтай баг

📍Сумын байгууллагуудын дунд зохион байгуулсан ᠌᠌"ХҮМҮҮНЛЭГ ХАМТ ОЛОН" уралдаанд:

1-р байранд ЗДТГ-ын хамт олон

2-р байранд Соёлын төвийн хамт олон

3-р байранд 1-р цэцэрлэгийн хамт олон шалгарлаа.

📍Хүмүүнлэгийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг Хушаат багийн Аймгийн аварга малчин Санжжавын Сүхбаатар, Ивэн багийн малчин Намсрайн Сайнбилэг нар ивээн тэтгэж оролцлоо. 👏👏👏

Уг арга хэмжээнд дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажилласан гишүүд дэмжигчид нийт Улаан загалмайчиддаа талархал илэрхийлж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

ХҮМҮҮНЛЭГИЙН ХҮЧЭЭ НЭГТГЭЕ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11147
8638 / 77%
1130 / 10%
390 / 3%
989 / 9%