Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудсанд тавтай морил. Албан ёсны цахим хуудсанд тавтай морил.

Сумын ГХУСАЗСЗөвлөл хуралдлаа

2026-05-14

        Сант сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хуралдаан 2026.05.14-ний өдөр Иргэний танхимд зохион байгуулагдаж, цаг үеийн нөхцөл байдал, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн санал солилцлоо.

       Сумын ИТХ-ын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 55 дугаар тогтоолоор тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулсны дагуу анхны хуралдааныг хийлээ. Хуралдаанд ирвэл зохих 15 гишүүнээс 13 ирж, ирц  86,6%-тай байв. 

      ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗөвлөлийн дарга Л.Сэлэнгэсайхан хуралдааныг удирдан явууллаа. 

      Хуралдаанаар хэлэлцсэн асуудал: 

    1.Сант сумын ГХУСАЗСЗ-ийн 2025 оны  ажлын тайлан, гэмт хэрэг зөрчлийн эхний 4 сарын мэдээ 

    2.Сант сумын ГХУСАЗСЗ-ийн 2026 оны  ажлын төлөвлөгөө батлах тухай

   3.Бусад 

зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.   

           Хуралдаанаар иргэдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэд хамгаалал, архидан согтууралт, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр тодорхой үүрэг, чиглэл өгч энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа.

                       

                                                                СУМЫН ГХУСАЗСЗӨВЛӨЛ

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11184
8661 / 77%
1136 / 10%
392 / 4%
995 / 9%