Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудсанд тавтай морил. Албан ёсны цахим хуудсанд тавтай морил.

СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО.

2026-06-04

          Өнөөдөр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан сумын Иргэний танхимд 60 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

          Хэлэлцсэн асуудлууд:

1️⃣ Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс ирүүлсэн чиглэл, зөвлөмжийг танилцуулах;

2️⃣ “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг сумын хэмжээнд зохион байгуулах төлөвлөгөөг хэлэлцэн батлах;

3️⃣ “Хамтын ажиллагаа – Хариуцлага – Урьдчилан сэргийлэлт” аяныг сумын хэмжээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлах.

      Хуралдаанаар дээрх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11147
8638 / 77%
1130 / 10%
390 / 3%
989 / 9%