Сумын ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан 06 дугаар сарын 26-ны өдрийн 10:00 цагт "Иргэний танхим"-д хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
1. Сумын Баяр наадам зохион байгуулах хороог байгуулах тухай
2. Бэлчээр хадлангийн талбай ашиглалтыг зохицуулах журмыг шинэчлэн батлах тухай
3. Хог хаягдлын менежментийг сайжруулах сумын хөтөлбөр батлах тухай
4.Төсөвт байгууллагуудын үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай
5. Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбарын зөвлөлийн ажиллах журмыг батлах тухай
6. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дотоод журам батлах тухай
7. Сумын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай
8. Ээлжийн амралт олгох тухай
ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ
