Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудсанд тавтай морил. Албан ёсны цахим хуудсанд тавтай морил.

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2026-09-10

         Монгол Улсын Их Хурлаас жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон тэмдэглэж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн хохирсон иргэдийн дурсгалыг хүндэтгэж ирсэн билээ.

       Сант суманд улс төрийн хилс хэрэгт шийтгэгдэн хэлмэгдсэн 3 иргэний үр хүүхэд, төрөл төрөгсөд амьдардаг бөгөөд төрийн нэрийн өмнөөс уучлал хүсэж, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг жил бүр зохион байгуулсаар ирсэн.

        Энэ өдөр Сант сумын ИТХ-ын дарга Л.Сэлэнгэсайхан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн, 1947 онд цагаатгагдсан Дэлгэрийн Жамсрангийн зээ охин Г.Энхтуяа, мөн 1938 онд хилсээр шийтгэгдэж, 1993 онд цагаатгагдсан Нянгарын Дондогийн ач хүү Л.Бат-Эрдэнэ нарыг хүлээн авч, төрийн нэрийн өмнөөс уучлал хүсэн хүндэтгэл үзүүллээ.

         Хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн, түүхийн сургамжийг хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг билээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11236
8691 / 77%
1148 / 10%
397 / 4%
1000 / 9%