Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудсанд тавтай морил. Албан ёсны цахим хуудсанд тавтай морил.

Р.ЧОЙНОМЫН МЭНДЭЛСНИЙ 90 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН УРАЛДААНУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2026-09-10

        Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан ИТХ-ын ажлын албанаас Ерөнхий боловсролын сургуулийн Нийгмийн ухааны заах аргын нэгдэлтэй хамтран, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн шийтгэгдэж, хожим цагаатгагдсан нэрт зохиолч, яруу найрагч Ренчингийн Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан сурагчдын дунд түүний амьдрал, уран бүтээл, үзэл санааг таниулах, түүхэн сургамжийг ойлгуулах зорилгоор дараах 3 төрлийн уралдааныг зохион байгууллаа.

1. “Хэлмэгдүүлэлт ба Чойном” илтгэлийн уралдаан

       9–12 дугаар ангийн сурагчдыг хамруулан багийн хэлбэрээр зохион байгуулж, нийт 11 баг оролцож, бэлтгэсэн илтгэл, бүтээлээ танилцууллаа.

Шалгаруулалтын дүн:

  • Тэргүүн байр: 10а ангийн сурагч А.Маргад, Б.Мөнхжаргал нарын баг
  • Дэд байр: 9б ангийн сурагч М.Мишээл, Б.Оюунзул, С.Амин-Эрдэнэ нарын баг
  • Гутгаар байр: 10а ангийн сурагч Ч.Хишигбуян, Б.Дагвадорж, Б.Золжаргал, Сүнжидмаа нарын баг
  • Тусгай байр: 9б ангийн сурагч Б.Нандин, Б.Номинсүрэн, А.Энхболор нарын баг

2. Р.Чойномын уран бүтээлээс уран яруу уншиж хүргэх цахим шүлгийн уралдаан: 

       Сурагчдын дунд зохион байгуулж, оролцогчдын уран яруу уншлагын бичлэгийг анги удирдсан багш нар “Сэлэнгэ Сант ЕБС” цахим хуудсанд байршууллаа.

       Цахим хуудсанд байршуулсан оролцогчдын бүтээлийг уралдааны шүүгчид өөрсдөө үзэж, уран яруу уншлага, дуу хоолой, хэллэг, илэрхийлэл болон бүтээлээ хүргэж буй байдал зэрэг шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, байр тус бүрд 2 сурагчийг шалгарууллаа.

Шалгаруулалтын дүн:

  • Тэргүүн байр: М.Тэмүжин, С.Элбэгсувд
  • Дэд байр: Г.Энэрэл, Т.Отгонбаатар
  • Гутгаар байр: Б.Хангайбаатар, М.Оюундарь
  • Тусгай байр: У.Ану-Үжин, Б.Амгалан

3. “Үзэг нь тасарсан ч үг нь тасраагүй” бүтээлийн уралдаан

       Ерөнхий боловсролын сургуулийн Нийгмийн ухааны заах аргын нэгдлээс санаачлан, Сант сумын ИТХ-ын дарга асан, Алтан гадас одонт, ахмад багш Б.Соёлын ивээн тэтгэлэгтэйгээр хамтран зохион байгууллаа.

Шалгаруулалтын дүн:

  • Тэргүүн байр: Ч.Аззаяа багштай 7а анги
  • Дэд байр: Б.Бадам багштай 8а анги
  • Гутгаар байр: Т.Ууганчимэг багштай 7б анги
  • Тусгай байр:  Б.Батсүрэн багштай 6а анги

         Дээрх уралдаан, арга хэмжээгээр дамжуулан сурагчдад Р.Чойномын амьдрал, уран бүтээл, үзэл санаа болон тухайн үеийн улс төр, нийгмийн нөхцөл байдлын талаар мэдлэг, ойлголт олгож, түүний уран бүтээлээр дамжуулан түүхийн сургамж, хүний эрх, эрх чөлөөний үнэ цэнийг таниулах, хэлмэгдүүлэлтийн хор уршгийг хойч үед ойлгуулахад чиглэсэн үр дүнтэй ажил боллоо.

        Уралдаанд амжилттай оролцож, шагналт байр эзэлсэн сурагчдад өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулж, нийт оролцогчдод сурлага, бүтээлч үйлсэд нь амжилт хүслээ.

🕊️ Түүхээ мартахгүй, сургамжийг нь хойч үедээ өвлүүлье.

 

САНТ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА,    ЕБС-ИЙН НУЗАН

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11236
8691 / 77%
1148 / 10%
397 / 4%
1000 / 9%