2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр сумын Улаан загалмайн анхан шатны хорооны Удирдах зөвлөлийн хурал 85.7 хувийн ирцтэй зохион байгуулагдлаа. Хурлыг сумын УЗАШХорооны тэргүүн Л.Сэлэнгэсайхан удирдан явуулав.
Энэхүү хурлаар:
1. 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт;
2. “Хүүхдийн төлөө-ЗА бол ЗААВАЛ хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулах Хүүхдийн чуулганы бэлтгэл ажлыг хэлэлцлээ.
СУМЫН УЗАШХОРОО
